Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 3
martaagui.biz (вэб болон апп, цаашид «Үйлчилгээ»)-ийг Вийтнд эрхэлдэг. Бид таны нэр, зураг, найзуудын жагсаалтыг авдаггүй, и-мэйл хаягийг ч цэвэр хэлбэрээр хадгалдаггүй. Энэ бодлого ямар мэдээлэл, юунд, хэр удаан хадгалагдахыг тайлбарлана.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Нэвтрэлт. Gmail, Facebook эсвэл Apple-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээний таны тогтмол дугаар (ID) болон и-мэйл хаягийг авна. И-мэйлийг хадгалахгүй — зөвхөн нэг талын нууцлагдсан хэлбэр (HMAC hash)-ийг хадгалж, и-мэйлээр нэвтрэхэд таныг таних болон и-мэйлээр ирсэн устгах хүсэлтийг таны бүртгэлтэй тулгахад ашиглана. И-мэйлээр нэвтэрвэл хаягийг зөвхөн нэг удаагийн код илгээхэд ашиглана; кодыг мөн hash хэлбэрээр богино хугацаанд хадгална.
- Хоч, дүрс, итгэлийн шат. Таны сонгосон хоч, дүрс (жагсаалтаас сонгох emoji, заавал биш) болон шат нийтэд харагдана. Зураг оруулахгүй.
- Таны нийтэлсэн агуулга. Пост, эх сурвалж, «худал» гэсэн санал ба түүний нотлох эх сурвалж, давж заалдлагын баримт, шалгагчийн шийдвэрийн шалтгаан. Пост таны хочтой нийтэд; санал, шийдвэр нь нэргүй харагдана. Дэмжлэгийн тоо нийтэд, харин хэн дэмжсэн, юу хадгалсан нь нийтэд харагдахгүй.
- Гомдол, блок. Гомдлын шалтгаан, төлөв нийтэд гаргагчийн нэргүй харагдана; тайлбарыг зөвхөн админ харна. Таны блоклосон хэрэглэгчдийн жагсаалт зөвхөн танд.
- Техникийн мэдээлэл. Нэвтрэлтийг хадгалах session cookie (апп-д token), нэвтрэх үеийн түр cookie. IP хаягийг тусад нь хадгалахгүй: и-мэйлийн код хүсэлтийн хязгаарт зөвхөн hash хэлбэрийг богино хугацаанд ашиглана. Вэб серверийн техникийн бүртгэл (log)-д IP хаяг, хүсэлтийн цаг хадгалагдаж (ойролцоогоор 2 долоо хоног), аюулгүй байдал, алдаа засварт ашиглагдаад автоматаар устна; апп серверийн log-д IP хаяг бичигдэхгүй.
- Апп. Push мэдэгдэл илгээх төхөөрөмжийн token; апп унавал алдааны тайлан (төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, алдааны мэдээлэл); апп жинхэнэ гэдгийг шалгах Apple App Attest / Google Play Integrity-ийн баталгаа. Бид зар сурталчилгааны ID, байршил, харилцагчийн жагсаалт цуглуулахгүй.
2. Юунд ашигладаг
Нэвтрүүлэх, давхардсан бүртгэлээс сэргийлэх; иргэдийн шалгалт, итгэлийн шат, өдрийн хязгаарыг тооцох (Дүрэм); спам, урвуулан ашиглалтаас хамгаалах; гомдол шийдвэрлэх; таны постын шалгалт, давж заалдлагын талаар мэдэгдэх; алдаа засах. Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаа, профайлинг хийхгүй.
3. Гуравдагч талын үйлчилгээ
- Cloudflare — сайтын сүлжээ, халдлагаас хамгаалах, Turnstile (робот эсэхийг шалгах).
- Google, Facebook, Apple — таны сонгосон нэвтрэлтийн арга.
- Brevo — и-мэйлийн нэг удаагийн код илгээх.
- Google Firebase — апп-ын push мэдэгдэл, алдааны тайлан (Crashlytics), App Check.
Эдгээр нь зөвхөн дээрх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна. Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.
4. Хадгалах хугацаа
- Нийтэлсэн агуулга «Мэдээлэл устгагдахгүй» зарчмаар хадгалагдана. Бүртгэлээ устгавал дараах нь таны хочгүй, «Устгагдсан бүртгэл» нэрээр үлдэнэ: пост ба эх сурвалж, «худал» санал ба түүний эх сурвалж, дэмжлэг (постын оноонд), таны гаргасан гомдол, давж заалдлагын баримт, шалгагчийн шийдвэр ба шалтгаан, мөн бүртгэлийн мөр (итгэлийн шат, нэгдсэн огноо).
- Нэвтрэлтийн мэдээлэл (provider-ийн ID, и-мэйлийн hash) — бүртгэлээ устгах хүртэл.
- Session — гарах, бүртгэл устгах хүртэл; хугацаа нь дуусахад автоматаар устна.
- Нэг удаагийн код, IP-ийн hash — богино хугацаанд, дараа нь автоматаар устна.
- Апп-ын төхөөрөмжийн token — гарах, апп устгах эсвэл бүртгэл устгах хүртэл.
5. Таны эрх
Бүртгэлээ хүссэн үедээ «Миний хуудас» → «Бүртгэл устгах»-аар (вэб, апп) устгана — Өгөгдөл устгах заавар. Мэдээллийнхээ талаар асуух, засуулах, гомдол гаргах бол бидэнтэй холбогдоно уу: ….
6. Хүүхэд
Үйлчилгээ 13 наснаас доош хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулахгүй.
7. Аюулгүй байдал
Холболт бүр HTTPS-ээр шифрлэгдэнэ. Бид нууц үг хадгалдаггүй; и-мэйл, код, IP-г зөвхөн hash хэлбэрээр хадгална. Session token-ий зөвхөн hash нь сервер дээр хадгалагдана.
8. Өөрчлөлт
Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлж, дээрх огноог шинэчилнэ. Чухал өөрчлөлтийг сайт, апп-аар мэдэгдэнэ.
Summary in English
martaagui.biz is operated by Вийтнд. We do not collect names, photos or friend lists. From Google, Facebook or Apple sign-in we keep only the provider's stable user ID and a one-way HMAC hash of the e-mail address (the address itself is never stored; with e-mail login it is used only to send a one-time code). Your nickname, optional avatar (an emoji picked from a fixed list; no photo uploads), trust tier and the posts you publish are public; «false» votes, appeal decisions and reports are shown without names. Service providers: Cloudflare (network, Turnstile), Google/Facebook/Apple (sign-in), Brevo (login-code e-mail), Google Firebase (app push notifications, crash reports, App Check). We do not sell data or show ads. Web-server logs with IP addresses are kept about two weeks. You can delete your account at any time from «Миний хуудас» (web and app); your sign-in data is erased, while your posts, sources, votes, reports, appeal evidence and review decisions remain anonymised as «Устгагдсан бүртгэл». Contact: ….